Хүүхнүүдэд халтай генерал эр 20 мянгаар торгуулав

АНУ-ын цэргийн шүүх өөрийн удирдлагад байсан эмэгтэйчүүдтэй таагүй харьцаж байсан Бригадын генерал Жеффри Синклерыг 20 мянган доллараар торгох шийдвэр гаргажээ. Ийнхүү Афганистан Улсад алба хааж байсан 51 настай генерал эр удирдлагадаа байсан бүсгүйчүүдийг оролдож, чангаасанд буруутгагдан шийтгэгдсэн хамгийн өндөр албан тушаалын цэргийн алба хаагч болж байгаа юм.
Умард Каролина мужид байрлах Форт-Брагг цэргийн бааз дээр алба хааж байсан генералын хэргийг 2012 оны есдүгээр сард мөрдөн шалгаж эхэлжээ. Синклерын удирдлага дор ажиллаж байсан ахмад цолтой офицер эмэгтэй өөрийг нь хүчээр бэлгийн харилцаанд оруулж, гэр бүлийг нь ална хэмээн заналхийлсэн гэж буруутгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ