Есөн настай хүүхдийг хуурч үнэт эдлэлийг нь хулгайлжээ


Энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хорооны“Бүрэн плаза” төвийн гадна 41настай эмэгтэй М-ийн Hyundai Porter маркийн автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн биет дөрвөн сая төгрөг алдагджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна .
Мөн Чингэлтэй дүүргийн хорооны 26-р байрны 1-р орцонд иргэн Б-гийн түрээслэж байсанподвалоос “Samsung” маркийн зөөврийн компьютер20 ширхэг хулгайд алдагдсан хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн БГД-14-р хорооны 13а байранд есөн настай Л-ийг гэртээ ганцаараа байхад нь үл таних эмэгтэй “орон сууцны контороос явж байна” гэж худал хэлж гэрт ороод монетен, ээмэг, бөгж, зүүлтийгхулгайлсанхэргийгБаянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ