Онгоц осолдсоныг албан ёсоор мэдэгдлээ

Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц сураггүй алга болсноос хойш 17 хоног эрэл хайгуулын ажиллагаа явуулсаар байсан ба өнгөрсөн өдрүүдэд онгоцны ямар нэг хэсэг байж болзошгүй хөвж яваа олон обьектуудыг хиймэл дагуулын зураг дээр илрүүлсэн.
Тэдгээр хөвж яваа биетүүдийг далайгаас хайгаад олоогүй хэдий ч Малайзын ерөнхий сайд Нажиб Разак онгоц осолдсон талаар албан ёсны мэдэгдэл хийлээ.
Их Британийн Агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Малайзын засгийн газар энэхүү мэдэгдлийг хийж байгаа бөгөөд онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдож бүх зорчигчид амь эрсэдсэн гэдгийг зарлан зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ