Нэг кг ч гахайн өөх мах БНХАУ-аас оруулж ирээгүй гэв

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн эх сурвалжуудад өгүүлж байгаагаар,МХЕГ-ын ажилт­­нууд өмнөд хөршийг зорих нь ол­ширч,гахайн мах, өөх Монгол Улсад импортолж байгаа фермүүдийн ажил байдалтай танилцах нь ихэслээ, энэ нь цаагуураа БНХАУ-аас Монголд оруулж байгаа гахайн мах,өөхний им­портыг нэмэгдүүлэх зо­рилготой бай­ж болзошгүй гэсэн хардлага, сэрдлэгийг төрүүлээд байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.

Тэгвэл энэ талаар МХЕГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж няцаалт өгсөн юм. Тэд хэлэхдээ “Хэвлэлүүдээр бичээд байгаа шиг 3200 тонн га­хайн мах импортоор оруулж ирэн до­тоодын зах зээлд ноёрхол тогтоосон зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар нэг кг ч гахайн өөх мах БНХАУ-аас оруулж ирээгүй байгаа.” хэмээсэн юм.

Б.Орших

СЭТГЭГДЭЛ БИЧИХ