М.Анандын аав, ээж Японыг зорьжээ
Японы мэргэжлийн сумогийн холбоо, дэвжээдээс их аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа дуусах хараахан болоогүй байна. Сумогийн 71 дэх аварга М.Анандын аав, ээж хоёр хүүгээ аварга болох сүүлийн барилдаанаа хийхийн өмнөх өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Японы Кансай дүүрэг дэх Осака хотноо хөл тавьсан байна. Мөн тэдний өмнө Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мөн Осака хотноо очиж, монгол бөхчүүддээ урам өгч, зоригжуулж явсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ