“Оюутан-цэрэг”-үүд 5-р сард эрүүл мэндийн үзлэгт орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/202 дугаар захирамжгаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийнэгэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хүснэгтээр танилцуулъя.

д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа
Хариуцах хүн

1 Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах

3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх
2 Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах

3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
3 “Оюутан-Цэрэг”хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах

5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
4 “Оюутан-Цэрэг”хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх

5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
5 Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах

4-6 дугаар сард БХИС
6 Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах

6-8 дугаар сард БХИС
7 “Оюутан-Цэрэг”хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах

8 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ