Орос зөнчид манайхыг “шохоорхох” болсны цаад шалтгаан юу байв

Орос зөн билэгчдийн монголд зочлох ээлжит айлчлал жилээр биш сараар хэмжигдэх болов. Юу тэднийг ийнхүү манайх руу соронздон татна вэ. Энд хамгийн бодитой бөгөөд үнэнд нийцэхүйц хариулт бол манай мухар сүсэгтэй хөрөнгөлөг эрхэмүүдийн халаас ажгуу. Түүнээс Орос зөнчид маань биднийхээ сайн сайхны төлөө санаа сэтгэл чилээсэндээ тэр холоос зардал чирэгдэл болон манайх руу бөөн бөөнөөрөө хошуураагүй гэдэг нь лавтай.
Анх 2011 онд Оросын зөн билгийн тулаан шоуны ялагч Мехти Мохсен Монголд айлчлан ирж зөн билэгчдийнхээ замыг зассан. Үүнээс хойш Оросын зөн билэгч Фатима Хадуева, Сибирийн хар номтон Влад Кадони, Дмитрий Волхов. Монголд ирээд буцсан юм.
Харин Зөн билэгтэн Елена Голунова өнөөдөр манай орондзочилж байгаа аж. Тэрбээр гурван хоногийн хугацаатайгаар Монголд ирж байгаа бөгөөд, нөлөө бүхий эрхэмүүдийн урилгаар залагдан ирсэн сурагтай. Түүний хувьд Орос улсад төдийгүй, дэлхий дахинд авъяас чадвараараа гайхагдсан нэгэн гэгддэг.
Хүний амьдралын өнгөрсөн одоо ирээдүйг тольдож чаддаг Елена Голунова маш олон хүний хувь заяаг өөрчилж байсан бөгөөд хорин жил бие биеэ хайсан эх, хүү хоёрыг уулзуулж, дээд тэнгэр сүнстэй холбогдож, нүдэндээ итгэмээргүй шидийн домыг үйлдэж байсан нэгэн гэнэ. Үүнтэй уялдуулж түүнд хувь заяагаа даатгах хүсэлтэй мянга мянган хүмүүс байдаг ажээ. Манай хөрөнгөтнүүд ч мөн тэдний нэгэн адил Голунова хатагтайд хувь заяагаа даатгуулахыг энэ удаад хүссэн бололтой.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ