Парисын нисэх буудалд тавилгын үзэсгэлэн нээгдэв

Парис хотын Руасси-Шарль де Голль олон улсын нисэх онгоцны буудалд модон тавилгын үзэсгэлэн нээгджээ. Энд дөрвөн зууны туршид тавилгууд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан тавилгууд тавигдав.

Зорчигчид 2014 оны есдүгээр сарын 07-ныг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн үеэр XIV Людовик хааны үеэс хойш бүтээгдсэн модон тавилгуудыг үзэж сонирхох юм. Ийнхүү тус нисэх онгоцны буудал Францын соёлын хувьслыг өгүүлсэн гурав дахь үзэсгэлэнгээ гаргав.

Түүнчлэн тавилгуудын дунд хивс, хивсэнцэр онцгой байр суурь эзэлжээ. Нийтдээ энэ үзэсгэлэнд 100 мянган үзмэр тавигдсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ