“Мунзуй” хочит Г.Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригджээ

Энэ сарын 22-нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “DHL” барилгын есөн давхарт байрлах ресторанд иргэн 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б нар нь мөрийтэй “покер” тоглож байгаад баригдсан.

Тэгвэл тэдгээр иргэний дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдоод буй Мунзуй хочит Г.Нямдорж байжээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Ганбаатар овогтой Нямдорж гэх 41 настай эрэгтэй баригдсан" гэсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ