Pep Guardiola : " Ийм амархан бундеслигийн аварга болно гэж би бодоогүй." "Berlin 1 – 3 BayernBayern

Байерн Мьюхэн Германы нийслэлд Хертаг 3-1 ээр хожсоноор бундеслигт 7 тойрог дутуу байхад АВАРГА боллоо. Учир нь өчигдрийн тоглолтонд Боруссиа Дортмунд ялалт байгуулж чадаагүй юм.
Pep Guardiola : " Хийсэн зүйлдээ би сэтгэл хангалуун байна. Клубын хувьд өөр нэг цом ирж байгаа нь чухал. Бундеслиг бол бидний талх, цөцгий. Цомын тэмцээнд 4, 5 тоглолтонд ялалт байгуулаад л финалд хүрдэг бол бундеслигт өдөр бүр, долоо хоног бүр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг юм. Улирлын өмнө бүх зүйл сайн явагдана гэдэгт би итгэлтэй байсан. Гэхдээ ийм сайн явагдана чинээ санаагүй шүү." гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ