УИХ-ын гишүүн С.Ганбаатар шинэ номоо өлгийдөн авлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ?" хэмээх нэгэн ном бичжээ. Тэрбээр уг номоо хоёр жилийн хугацаанд бичсэн бөгөөд олон орны туршлагыг судалж үзсэн гэнэ. Уг номонд тэрбээр саарал ордонд сууснаасаа хойш мэдсэн, мэдэрсэн, ухаарсан бүхнээ багтаасан ажээ. Судалгааны үдсэн номоо "Баялгийн үндэсний үзэл", "Цэвэр Засгийн газар", "Шударга нийгэм" гэсэн гурван дэд хэсэгт хуваасан бөгөөд улс шиг улс болж хөгжихийн тулд юун дээр түлхүү анхаарах ёстойг нэг бүрчлэн онцолжээ. Уг номны нээлт энэ баасан гарат "Интерном" дэлгүүрт 12.00 цагтаас болох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ