Израиль агаараас цохилт өгсөн нь дайн зарлаж байгаа хэрэг гэв

"Израиль улс Сирийн нутагт агаараас цохилт өгсөн нь дайн зарлаж байгаа хэрэг юм" хэмээн Сирийн Гадаад хэргийн орлогч сайд Фейсал аль-Микдад мэдэгдэв. Тэр хэлэхдээ, агаараас цохилт өгсөн нь  бүс нутагт лалын улсууд болон Израиль сөрөг төвлөрөлд шилжиж буйг харуулж байгаа хэрэг бөгөөд Сири улс “халдлагад шаардлагатай үед, зохих аргаар хариу өгнө” гэж дурджээ.

Сирийн мэдээллийн сайд Омран Заоби мэдэгдэхдээ, Израилийн цохилт “ямар ч үр дагаварт” хүргэж болох юм гэж тэмдэглэжээ.  Израилийн эсрэг Сири ямар нэг тодорхой арга хэмжээ авах эсэхийг тэр мэдээлээгүй ч, “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд өнгөлзсөн аливаа халдлагаас  хамгаалах нь засгийн газрыгн үүрэг юм” гэж тэмдэглэснийг Ройтерс агентлаг уламжилжээ.

Тавдугаар сарын 3-нд  Израилийн нисэх онгоцууд Сирийн нутагт цохилт өгч,  Израилийн талын нотлож байгаагаар, Ливаны “Хезболлах” хөдөлгөөний зэвсгийн агуулах бөмбөгдөлтөд  өртсөн байна.  Тавдугаар сарын 5-ны ням гарагт шилжих шөнө нийслэл Дамаскийн захад хэд хэдэн удаа дэлбэрэлт болжээ.  Эрдэм шинжилгээний төв бөмбөгдөлтөд өртсөнийг Сирийн засгийн газар мэдэгдсэн байна.

Интернэтийн мэдээний “Дамаск пост” порталд бичсэнээр, халдлагад 300 цэргийн албан хаагч эрсдэж, харин  “Аль-Маядин” сонин дөрвөн хүн алагдаж, 70 хүн шархадсаныг мэдээлжээ.

Харин   Сирид  Израиль агаараас цохилт өгсөнийг АНУ бүрэн дэмжиж байна. Израилийн удирдлага өөрийн үйлдлийг АНУ-тай зөвшин тохирсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сирийн дэглэмээс террористууд болон юуны  өмнө Ливан дахь “Хезболлах”  хөдөлгөөнд химийн юмуу үй олноор хөнөөх бусад зэвсэг шилжүүлэн өгөхөөс ямар ч аргаар хамаагүй сэргийлэх бодолтой байна гэж Израилийн төлөөлөгч америкийн нийслэлд мэдэгджээ.

С.Инда

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ