Burn out буюу архаг стресс

Энэ ухагдахуун сүүлийн жилүүдэд улам их тархсаар ирсэн бөгөөд угтаа шатаж дуусах гэсэн утга санааг илэрхийлнэ. Ялангуяа удирдагч, багш, нийгмийн ажилтан, бусдад туслах мэргэжлийн хүмүүс, эмч, нийгмийн ажилтан, сувилагч гэх мэт болон удирдах албаны хүмүүс үүнд их өртдөг байна.
Маш их ачаалалтай, байнгын бэлэн байдалтай, завгүй, ажил, үүрэг хариуцлагын тойргоос гарч чадахгүй байдалд бид ордог. Бусдын урмыг, итгэлийг хугалахгүйн тулд үгүй гэж хэлж чадахгүй нэмж өөртөө ажил үүрсээр нэг л мэдэхэд дааж чадахаасаа илүү ачаанд дарагдаж занганд орсон мэт санагддаг. Цагаа зөв хуваарилан, өөртөө цаг гаргаж, эрч хүчээ сэлгэх арга хэмжээ авалгүй өөрийгөө золиослон баланс алдах нь born out-нд хүргэдэг бөгөөд нэг талаасаа хэт их ачаалал, хүний амьдралын гадаад нөхцөл байдлаас үүсдэг ч нөгөө талаасаа хүний сэтгэлзүйн тогтолцоо түүнээс улбаатай амьдралын болоод сэтгэлгээний хэв маягтай холбоотой.
Нэгэнт ийм байдалд орсон хойноо өмнөх ажил үүрэг хариуцлага гүйцэтгэхийн тулд дутагдаж буй хүч энергиэ олж авах гэж архи, тамхи, эмийг хэтрүүлэн хэрэглэх эсвэл аливаа үйлдлийг хэтрүүлэх гэх зэрэг үйлдэл гаргадаг байна.
Жишээлбэл: хазааргүй мөнгө үрэх, хэт их идэх гэх зэрэг сэтгэлийн тавгүй байдлаа дарах оролдлого хийнэ. Сүүлдээ энэ байдал нь даамжран хүний хөдөлмөрийн бүтээмж бүрмөсөн буурдаг талтай.
Born out гэдэг нь хүн бие организм болон сэтгэл санааны туйлдаа хүрч энэ байдал нь удаан хугацаагаар хэдэн сар жилээр үргэлжлэхийг хэлдэг. Нэг ёсондоо цэнэг нь дууссан, амьдрах эрч хүч нь байхгүй болохыг хэлнэ.
Шинж тэмдгүүд нь: аливаад дур сонирхолгүй, байнгын ядарч туйлдсан мэдрэмж, цөхөрч амархан сэтгэлээр унах, бусадтай харилцах чадвар эрс муудаж, хөдөлмөрийн бүтээмж их хэмжээгээр буурч, хүмүүсээс аль болох зугтах, аливааг байнга хойшлуулах, нойргүйдэл, анхаарал төвлөрөхгүй байх, итгэл найдвар, баяр хөөргүй болох, өөртөө итгэлгүй болох, эмзэг , ууртай, сэтгэл санаа тогтворгүй гэх мэт сэтгэлзүйн шинжүүдээс гадна бие организмын өөрчлөлтүүд: толгой, ходоод, гэдэс, нуруу өьдөх, хөших, дотоод цул эрхтнүүд өвчлөх, ходоодны шарх, зүрхний шигдээс зэрэг элэг бөөр өвчлөх болон нийгмийн харилцаанд сөрөг нөлөөллүүд гардаг.
Born out бага багаар дохио өгч байгаад нэг мэдэхэд хүнд хэлбэрт орчихдог бөгөөд хүмүүс ихэвчлэн анзааралгүй, мэдэхгүйгээсээ болж хожим хүндэрсэн үед нь л арга хэмжээ авах гэж эмнэлэгт хэсэг хэвтэж эм тариа хийлгэдэг ч энэ нь төдийлөн үр дүнтэй биш байдаг байна. Учир нь эн үзэгдэл хүний дотоод амьдралын хэв маяг, сэтгэлгээтэй холбоотой байдаг тул хүн үзэл бодлын төвшинд өөрчлөгдөх шаардлагатай.
Борн-аутад хүргэдэг шалтгаанууд:
Гадаад хүчин зүйлд: Ажлын өндөр шаардлага, хэт ачаалал
Дотоод хүчин зүйлд: Аливааг төгс хийх гэсэн хүсэл, өөртөө болон бусдад хатуу өндөр шаардлагатай байдал
Нэр төрд дуртай
Өөртөө итгэх итгэл нь доогуур
Бусдад туслах синдормтой хүмүүс
Үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс
Стрессийг зүй зохистой даван туулах чадваргүй, стратегигүй хүмүүс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ