Монголын шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслолын ажиллагаа удахгүй болно

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах“АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан бий болгосон юм.

“Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээ оны 03-р сарын30-ны өдрийн 14.00 цагт Соёлын төв өргөөнд болох гэж байна.Энэхүү ёслолын ажиллагаа TV9 телевизээр шууд нэвтрүүлэгдэх ажээ.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмчхэмээнхүндлэгдэж байдаг эмч нарааалдаршуулах, ажиллах урам зоригоор тэтгэсэннэр хүндтэй шагнал билээ.

“АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөднарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм.

Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо,хамтран зохион байгуулагчаар:Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, мэдээллийн ивээн тэтгэгчээр:TV9 телевиз, ETV,MASS телевиз, Парламентын суваг телевиз,www.emch.mn, www.mass.mn вэб сайтууд оролцож байна.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад Эмчдээ “Талархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрөөр эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийн талаар ярихгүй өнгөрүүлэх аргагүй байна. Эрүүл мэндийн салбарын 2014-2016 оны хамтын хэлэлцээрт эмч нарын цалингийн дээд хэмжээг дээрх хугацаанд 3 сая төгрөгт хүргэх асуудлыг ҮЭ-ийн байгууллагаас тусгасан ч Хөдөлмөрийн яам энэ заалтыг зөвшөөрөхгүй хэмээн өөрчлөхийг зөвлөсөн хариу ирүүлэн, хуулийн хугацаанд хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон үзэж байгаа аж.Ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй эмч нарынхаа төлөө хийж байгаа энэ мэт ажлыг эрүүл мэндийн яам нь, ажил олгогч нар нь дэмжээд салбараараа хамтраад ажиллах гэхээр Хөдөлмөрийн яам нь зөвшөөрөхгүй байгаа нь Монгол хүний үнэлэмж, тэр дундаа эмч хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэж үзэхэд хүргээд байгаа ажээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ