Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээд гомдол гаргажээ

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүүхдийг албан тушаалаараа ашиглан давтан хүчирхийлсэн хэрэгт хоёр шатны шүүхээс ял сонсоод буй Д.Өлзийтогтох Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү эсэргүүцэн, гомдол гаргасан тул түүний гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126.2.3, 126.2.4, 126.2.5, 100.1-т заасан зүйл ангиар буруутган ялласан байдаг.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ