Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр хэд хэдэн ажлын хэсэг хуралдана. Тодруулбал, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
-Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ