УИХ-ын гишүүн асан Д.Дондог таван тэрбум төгрөг залилсан нь тогтоогджээ

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Түүнийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан байна.

Хэргийн материалыг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаадЭрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.

Түүнд холбогдох хэрэг олон жилийн турш шалгагдаж байгаа. Учир нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь УИХ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байсан болон яллагдагч нар олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлын улмаас түдгэлзүүлээд байжээ. Харин уг түдгэлзүүлсэн үндэслэлүүд нь арилсан учир хэргийг сэргээн шалгуулж улмаар шүүхэдшилжүүлсэн байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ