О.Алтангэрэл ШЕЗ-ийн Ёс зүйн хорооны даргын ажлаа өгчээ

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл өөрийн хүсэлтээр ажлаа өгч, сайдын зөвлөх болсон. Тэгвэл тэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёсзүйн хороон даргаар ажиллаж байсан ч ажлаа мөн л хүлээлгэн өгсөн байна. Тэрээр өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалт хариуцсан ажилтан, Монголын өмгөөлөгчдийн холбооны сургалтын хорооны дарга,Эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн зэрэг алба хашиж байсан.

О.Алтангэрэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шавь бөгөөд цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байхдаа шүүгчидтэй маш олон удаа маргалдаж байсан билээ. Зарим хүн түүнийг шударга сайн өмгөөлөгч гэж байхад зарим нь дарга нарт үйлчилдэг хэмээн шүүмжилсэн байдаг.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ