Жүдочид туркийг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг, Туркт жил бүр болдог Самсуны гран-при энэ сарын 28-30-нд болно.
Тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 52 кг-д Ч.Аззаяа, А.Батзул, 63 кг-д Б.Ганхайч, С.Адилцэцэг, 70 кг-д Б.Хулан, Д.Одханд нар зодоглох бол эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Ганболд, Ц.Цогтбаатар, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-д Б.Серик нар дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлага дор өрсөлдөх аж.
Сонирхуулахад манай эрэгтэй шигшээ баг энэ сарын 31-нээс ирэх сарын 11 хүртэл Германы Берлин хотноо хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Уг бэлтгэлд Герман, Гүрж, Австри, Азербайжан, Монголын тамирчид хамрагдах юм.
Б.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ