Кира Найтли гэрлэжээ

Британийн нэрт кино жүжигчин Кира Найтли английн “Клаксонс” рок-хамтлагийн даралтат хөгжимчин 29 настай Жеймс Райтонтай гэрлэжээ.  Францын  бүс нутгийн “Прованс” сонинд бичсэнээр, тэдний хурим  Францын өмнөд нутгийн  Мазан гэдэг жүжигхэн хотын захиргааны байранд болсон байна.

28 настай Кира Найтли “Карибын тэнгисийн дээрэмчид” гэдэг гурамсан кино дэлгэцнээ гарсны дараа нийтэд алдартай болсон юм. Найтлийн гол дүрд нь тоглосон “Анна Каренина” кино өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр дэлгэцнээ гарсан билээ. Британийн жүжигчин нөхөрт гарсныхаа дараа ажлаа орхиж, гэрийн эзэгтэй болох бодолгүй байна гэдгээ түрүүнд нь мэдэгдэж байсан юм.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ