Хэвлэлд гарсан мэдээлэлд хяналт тавьжээ
2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Mongolnews.mn” сайт болон “Өнөөдөр” сонин дээр Өвөрхангай аймгийн “Бат-Өлзий сумынхан ариун дагшин нутаг руугаа хөрөө, сүх барин дайрчээ” нэртэй мэдээлэл нийтлэгдсэн байна.
2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст “Бат-Өлзий сумын нутаг Хойд агуйтын Санж, Сүвээ гэх улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байна” гэж мэдээлэгдсэний дагуу холбогдох шалгалтыг хийж Сум дундын прокурорын газраас 2014 оны 03-р сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 201415010044 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор хяналт тавин ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ