Диего Марадона: “Месси “Бавария”-д очвол ч...”

“Барселона” багийн довтлогч асан Диего Марадона тус багийн довтлогч Лионель Месси хэрэв Германы “Бавария” багт очвол тэр багийг ялагдашгүй болгоно гэж өгүүлэв.

Аргентины ахмад тамирчны үзэж байгаагаар бол түүний нутаг нэгт 26 настай залуу Роберт Левандовскитой хүчирхэг хослол бий болгох гэнэ. Левандовски энэ зун Дортмундын “Боруссия” багаас Мюнхэн хотын клубт очих юм.

“Хэрвээ “Бавария”-д Левандовски, Месси хоёр хамтдаа тогловол бусад бүх багууд зөвхөн хоёрдугаар байрын төлөө тоглох болно. Энэ бол баараггүй” хэмээн Марадона онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ