Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн

хэл, найруулгыг сайжруулах тухай

“Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийн 5.16, 5.17, 5.18, 7.1-р зүйлүүд, ТХЗ-ийн Ажлын албанаас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд удаа дараа хийсэн ажиглалт, судалгааны дүн, дүгнэлтүүд, уншигч, үзэгч нараас ирсэн санал, шүүмжлэлүүдийг эш болгон ЗӨВЛӨХ нь:

Нэг. Монгол Улсад бүртгэлтэй Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сэтгүүл, цахим харилцааны сүлжээний эрхлэгч, эзэд, ариутган шүүгч нарт:

1.1.Олон нийтэд хүргэх мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, бүх төрөл, хэлбэрийн зар, сурталчилгаа, танилцуулгын нэр, хэл, найруулгыг улам төгс болгох, байнга сайжруулах, монгол хэлний бичгийн дүрмийн хүчин төгөлдөр байгаа хэм хэмжээг хэлбэрэлтгүй даган мөрдөж байхыг мэдээллийн үйлчилгээнийхээ гол шалгуур болгох,

1.2.Нийтлэлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч, орчуулагч болон бусад ажилтнуудыг ажилд авахдаа монгол хэлний ур чадварын шалгуурыг голлох журам болгон тогтоох, мэдлэг, чадварыг нь байнга дээшлүүлэх сургалт явуулж байх,

1.3.Нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, мэдээ, мэдээлэлдээ гадаад үг, хэллэгийг өргөн хэрэглэхээс аль болохоор түдгэлзэх,

Хоёр. Сэтгүүлзүйн сургалт явуулж буй боловсролын байгууллагууд, аж ахуйн нэгжийн эрх баригч нарт:

2.1.Утга зохиолын монгол хэл, бичгийн суурь мэдлэгийн түвшин, авьяас чадварыг энэ чиглэлээр элсэгчдэд тавих гол шалгуур болгож байхыг тус тус зөвлөсүгэй.

Төрийн хэлний зөвлөлийн дарга Ц.ОЮУНГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ