Жилийн орлого 93 мянган долларт хүрэхэд хүн аз жаргалтай болдог гэнэ

Жилийн орлого нь 93 мянга 310 долларт хүрэх тэр үед орчин үеийн хүн аз жаргалтай болдог байна. Америкийн Мичиган муж улсын их сургуулийн социологчид ийм дүгнэлт хийжээ гэж Лондоны “Дейли телеграф” сонинд бичсэн байна.
“Аз жаргал мөнгөнд байдаггүй хэмээн үздэг ч, орчин үеийн нийгэмд хүмүүс амьдралынхаа чанарын түвшинг маш их ач холбогдолтойд үзэж байна. Чухамхүү тиймээс мөнгө одоо өөрийнхөө байдлыг тодорхойлох шалгуур болжээ. Ингэхдээ олонхи хүн 93.310 долларыг аз жаргалтай амьдрал эхлэдэг тэр зааг хэмээн үзэж байна” гэж сонинд дурджээ.
Гэвч амьдрал нь сайн сайхан болсон хүн өөрийгөө жинхэнэ ёсоор аз жаргалтай гэж мэдрэхийн тулд жилд 475 мянга 610 долларын орлого олох хэрэгтэй” гэж америкийн эрдэмтэд тэмдэглэсэн байна.
С.Инда
.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ