Орчуулга: Одоо, ирээдүй” хурал болно

Өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд “Орчуулга: Одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас зохион байгуулах 13.00 цагийн уг хурлыг шинжлэх ухааны доктор Э.Равдан, Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Нэргүй нар удирдах юм.

Хуралд 20 шахам илтгэл тавьж хэлэлцүүлэхээс доктор Ш.Эгшигийн “Орчуулгыг журамлах санал”, МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаярын “Моби Дик” романы орчуулгын асуудалд”, доктор Г.Элдэв-Очирын “Буруу орчуулгаас үүдсэн буруу нэршлийн асуудал”, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, доктор профессор Г.Акимын “Яруу үгт утга сайт бичиг”-ийг дуун хөрвүүлэх дуршил” олны анхаарлыг татаж байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ