Хүүхэд зодсон 190-р цэцэрлэгийн багш Ц-д эрүү үүсгэн шалгаж байна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь өөрийн ангийнхүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн.
Дээрх мэдээлэлд дурьдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгайангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХМОНХАлба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ