Сургуулиудын бүртгэл энэ сарын 15-нд дуусна


Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн бүртгэлийг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсон. Тиймээс энэ сарын 1-15-ныг хүртэлх хугацаанд төрийн болоод төрийн бус сургуулиудын бүртгэлийг нэгэн зэрэг хийж байгаа юм. Мөн сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг бүртгэж байгаа бөгөөд энэ тоог гаргахаар айл өрхүүдээр явж бүртгэл авч байгаа аж. Ингэснээр хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосноор анги дүүргэлтийг багасна гэсэн тооцоо гарсан гэнэ. Ихэнх сургуулиуд эцэг, эхчүүд, төрийн албан хаагчдын цохолтоор орж ирдэг хүүхдүүдийг авсаар байгаад анги дүүргэлт хэтэрдэг. Тиймээс тухайн сургууль гурван ээлжээр хичээллэх болдог. Хэрэв бүх сургуулиуд өөрийн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л бүртгээд авчихвал ихэнх сургуулиуд буюу 90 хувь нь хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой байгаа.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ