Өнөөдөр 9-11 хэм дулаан байна


Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ