Өнөөдөр болох үйл явдал

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
-11.30 цагаас Барилгын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн биржийнхэн мэдээлэл хийнэ.
-12.30 цагаас “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын эрхийг хамгаалахаар Дүрс, дуу бүтээгчдийн үндэсний холбооныхон мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд
-11.00 цагаас Залуучуудад монгол зан заншил, өв уламжлал, хүн ба байгалийн тогтолцоо, буяны мөн чанарын тухай мэдлэг олгох зорилгоор зохион байгуулагдаж буй “Тэнгэрлэг үйлс бүхэнд буян оршдог” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
-12:00 цагт Монгол Ардын Нам дахь шинэчлэх зорилготой хороо, бүлэгүүд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
-JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг өнөөдөр МЗХ-ны Залуучуудын танхимд 17.00 цагаас ”Залуучуудын оролцоо, нийгмийн хөгжил” сэдвээр лекц уншина.
-Хөгжлийн 4-р хэлэлцүүлэг “НОГООН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ” Гадаад харилцааны яамны “Зөвшилцөх” танхимнд 09-13 цагийн хооронд болно. БОНХ-ийн сайд С.Оюун нээж үг хэлнэ.
-Байгаль орчны асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, талуудын хамтын шийдвэр гаргах үйл явц, оролцоог хангах замаар хамтын ажиллагааг дэмжих олон талт зөвлөл” сэдэвт зөвлөлдөх уулзалтад өнөөдөр 09-13 цагийн хооронд Blue Sky tower, 3 давхарт Кристал хурлын танхимд болно. БОНХ-ийн сайд С.Оюун нээж үг хэлнэ.
СПОРТ:
- Монголын оюутны спортын “Универсиад” IIIих наадмын ширээний теннисний шигшээ тэмцээн “Оч” клубт болно. Тэмцээнд Улаанбаатар хотын болон Ховд, Дархан, Архангай аймгийн их, дээд сургуулийн 140-өөд оюутан тамирчид багийн, хосын болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байна.
-Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Хаврын нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгарсан багуудын тоглолт "Буянт Ухаа" спортын ордонд болно. Хагас шигшээд шалгарсан эмэгтэйчүүдийн “Энагурэ” “Эрчим”, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV, эрэгтэйчүүдийн “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” “ИНЕГ”-ын багууд өнөөдөр тоглож хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ