Суарес “Ливерпүүл”-ийг орхино

Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн довтлогч Луис Суарес өөрийн ирээдүйгээ тодорхойлжээ. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар тэрбээр Европын нэгэн топ багтай тохиролцоонд хүрсэн аж.
Уругвай тоглогчийн ирээдүйн худалдан авагчийн нэр нэрлэгдэхгүй байгаа ч тэр нь Английн баг биш гэдэг нь тодорхой гэнэ.
Өдгөө Суаресын үнэ 52 сая евро байгаа юм. Энэ улиралд тэрбээр 26 тоглолтод оролцохдоо эсрэг багийн хаалгыг 28 удаа мялаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ