Женнифер Энистон жирэмсэн болсноо нууж байна

Холливудын од бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сард 45 насыг зооглосон ч урьдын адил залуу, гуалиг сайхан харагдаж байгаа билээ. Жинхэнэ аз жаргалтай болохын тулд түүнд чухам юу дутагдаж байгаа вэ гэвэл гэр бүл, үр хүүхэд юм.

Үзэсгэлэнт бүсгүйн анхны нөхөр нь царайлаг эр Брэд Питт байсан. Тэд 2000 оны долоодугаар сарын 29-ний өдөр Малибуд гэрлэжээ. Гэр бүлийн хоёр хүүхэдтэй болохыг хүсч байсан ч хоёр удаагийн жирэмслэлт бүтэлгүйтсэн юм. Тэд таван жил хамт амьдраад хоёр тийш болсон аж.

2011 оны тавдугаар сард Энистон жүжигчин Жастин Терутэй үерхэж эхэлсэн билээ. 2012 оны наймдугаар сарын 10-нд тэд сүй тавьж буйгаа мэдэгджээ. Тэр цагаас хойш олон нийт байнга л Женниферыг бие давхар болсон хэмээн ярилцах болсон юм. Жүжигчин бүсгүй өөрөө ч ийм дэл сул яриаг хөгжөөж байгаа билээ. Тэрбээр нэлхгэр, чөлөөтэй хувцас өмсөхөөс гадна гэдсээ ойрмогхон илж, түүнийгээ цүнхээрээ халхлах болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ