18 долларын үнэтэй ариун цэврийн цаас үйлдвэрлэжээ

Бусдаас онцгой, дээгүүр зиндаанд байх хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүст Японоос сайхан мэдээ ирлээ. Ганган дэгжин хүмүүс алтан iPhone барьж, шинэ гялалзсан Bentley унаж, алт, бриллиант гэрээр нь нэг хөглөрч байхыг хүсдэг. Гэвч жирийн хүмүүстэй нэг зиндаанд хэрэглэхээс өөр аргагүй болдог магадгүй цорын ганц зүйл нь ариун цэврийн цаас байх.

Харин Японы “Hanebisho” компани тэдгээр хэсэг бүлэг хүмүүсийн эрэлт хэрэгцээг мэдэрч нэг боодол нь 18 долларын үнэтэй ариун цэврийн цаас гаргажээ. Мэдээж энэ 00 цаасны хувьд тэнгэрт хадсан үнэ л дээ. Тэгэхээр тэд жирийн иргэдээс 18 дахин өндөр үнэтэй ариун цэврийн цаас хэрэглэнэ гэсэн үг.
Нэгд, энэ ариун цэврийн цаасыг Канадаас оруулж ирсэн дээд сортын цеддюлозоор хийдэг гэнэ. Хоёрт, үйлдвэрлэхдээ Японы Ниодо уулын голын цэвэр тунгалаг усыг ашигладаг байна. Түүнчлэн боодол цас бүр дээр үйлдвэрлэсэн цаг хугацааг өндөр нарийвчлалтайгаар савлалт хариуцсан хүн нь нэгбүрчлэн бичдэг байна. Түүнээс гадна харахад үзэмжтэйг нь бодож өнгө өнгийн зургуудаар битүү чимж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ