99 үсэг ... дэлхийн хамгийн урт нэртэй хүн

ВЕЛЛИНГТОН. /KoreaTimes/. Дэлхий дахинд этгээд нэртэй хүмүүс цөөнгүй байдаг. Зарим нэрийг нь хэлэхэд ч хэцүү, зарим нь зүгээр л дуудах боломжгүй гээд.
Шинэ Зеландын иргэн залуу таван жилийн өмнө мөрийгөө алдсаныхаа дараа нэрээ хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн урт нэрээр сольсон байна.
22 настай энэ залуугийн одоогийн хууль ёсны нэр нь'Full Metal Havok More Sexy N Intelligent Than Spock And All The Superheroes Combined With Frostnova' аж. Энэ нь Шинэ Зеландын ДХЯ-ны зөвшөөрсөн байж болох хамгийн урт нэрнээс (100 үсгээс бүрдсэн) нэг үсгээр богино гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ