Сурагчид газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ

Чингэлтэй дүүрэгт сурагчид ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Цагдаагийн байгууллагад автомашины цонх хагарсан байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад "Тоёото марк-II" загварын автомашин дотор нь 16 настай М, Б, 13 настай Б нар мансуурсан байдалтай байжээ. Уг автомашин нь М-ын нагац ах М гэх залуугийн унаа бөгөөд уг гурван хүүхэд хий үнэрлэж байтал дэлбэрч, бид түлэгдсэн хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ