Хошин урлагийн продакшнуудын нэгдсэн тоглолт болно

Тун удахгүй 4 дүгээр сарын 1-ний өдөр буюу Инээдмийн баярын өдөр болох гэж байна. Энэ өдөр хошин урлагийн бүх хамтлаг, продакшнууд хамтран“The Best of Comedy” тоглолтоо хийхээр товоо зарлаад байна. Мөн улаан хивсний ёслолын арга хэмжээ ирэх сарын 1, 2- нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.
Тус арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барих юм. Энэхүү арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаагийн хошин урлагийннаадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх юм байна.
Дашрамд дуулгахад ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивийн тоглолт хийсэн.
Сонирхуулахад тоглолтын тасалбар нь 35000-40000 төгрөгийн үнэтэй гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ