Х.Тэмүүжин сайд Б.Билэгт генералыг шалгуулахаар болжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг шалгуулах хүсэлт гаргажээ. Тодруулбал, тэрээр Б.Билэгтийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, сайдыгаа хувийн ашиг сонирхлоор тагнаж чагнасан гэж үзжээ.

Тиймээс УЕПГ болон ЦЕГ-ын Дотоод Хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан байна. Гүйцэтгэх ажлын тухай зааснаар тагнуул, тахар, цэрэг, цагдаа, хорих байгууллагын ажилтнууд хуулиар өөрт нь харьяалуулсан гэмт үйлдэлд прокурорын зөвшөөрлийн үндсэнд бусдыг тагнаж, эрэн сурвалжилж болдог.

Гэтэл цагдаагийнхан прокурорын зөвшөөрөл аваагүйгээс гадна, хуулиар харьяаагүй гэмт хэрэгт холбогдуулж салбарын сайдаа мөшгөсөн байх магадлалтай гэж үзсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ