Зөгийн балыг хэрхэн цуглуулдаг вэ?

Баримтат гэрэл зурагчин Андрей Ньюи (Andrew Newey) нь Гималайн нуруугаар аялаж байх үедээ зэрлэг /байгалийн/ зөгийн бал хэрхэн түүдэг талаар сонирхолтой гэрэл зургуудыг даржээ. Зэрлэг зөгийн бал цуглуулах нь Балбын ойролцоо амьдрах гурунг үндэстний уламжлал юм. Тэд жилд хоёр удаа өндөр уулын оройноос зэрлэг зөгийн балыг цуглуулдаг юм. Харин зөгийн бал цуглуулагчид бараг л мэргэжлийн уулын тамирчид болсон байдаг. Гурунг үндэстэнгүүд ийнхүү зөгийн бал цуглуулахын тулд амь насаа золиослодог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ