Б.Сайнбуян “Супер цом”-оос хүрэл медаль хүртжээ

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Москва хотноо самбо бөхийн “Дэлхийн супер цомын тэмцээн” болжээ. Энэхүү тэмцээний 68 кг-ийн жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин Б.Сайнбуян хүрэл медаль хүртсэн байна. Мөн олон улсын хэмжээний мастер С.Орхонбаатар тэмцээний шүүгчээр ажиллажээ.
Самбо бөхийг үндэслэгч А.А.Харлампиевийн нэрэмжит энэхүү тэмцээн анх “Москва-80” олимп зохиогдсон жил болж байсан ба удалгүй олон улсын “А” ангилалд багтаж, нэр хүнд, чансаагаараа албан бус ДАШТ хэмээгдэх болсон байна. Энэ удаагийн тэмцээнд Европ, Ази, Америк тивийн бөхчүүд зодогложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ