Тээврийн хэрэгсэл эзэмшигч таны төлөх татварын хэмжээ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөс05 дугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах юм.
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй,техникийн хяналтын үзлэгт ороогүйавтотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм. Татвар, төлбөрхураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөд энэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барина. Мөн243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарцявган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт,Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах юм.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээний байршилууд болоналбан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ТАНЫ ТӨЛӨХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
№ |
Авто тээвэрийн болон єєрєє явагч хэрэгсэлийн тєрєл |
Албан татварын хэмжээ /тєгрєгєєр/ |
| 1 | 2 дугуйтай мотоцикл | 2 500 |
| 2 | 3 дугуйтай мотоцикл | 4 000 |
| 3 | Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 24 27 33 |
| 4 | Микробус /15 хүртэл суудалтай/ | 50 000 |
| 5 | Автобус | 62 400 |
| 6 | Ачааны машин: 1/ 1 хїртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай |
30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 |
| 7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000 |
| 8 | Трактор, єєрєє явагч бусад хэрэгсэл | 18 000 |
| 9 | Бага оврын трактор | 8 000 |
| 10 | Чиргүүл / даацын 1 тонн тутамд / | 8 000 |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
| Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал |
Бензин хєдєлгїїртэй | Дизель хєдєлгїїртэй | Жилд ногдуулах Тєлбєр ( тєгрєгєєр ) |
|
| СО2хийн Ялгарал(г/км) |
СО2(%) | Хєдєлгїїрийн багтаамж(см3) | ||
| А | 121-180 | 5.5-8.0 | 1500 хүртэл | 1800 |
| Б | 181-250 | 8.1-10.5 | 1501-2500 | 2100 |
| В | 251-350 | 10.6-12.0 | 2501-3500 | 3500 |
| Г | 351-500 | 12.1-13.5 | 3501-4500 | 5000 |
| Д | 501-750 | 13.6-14.5 | 4501-5500 | 7500 |
| Е | 751-ээс дээш | 14.6-ээс дээш | 5501-ээс дээш | 9500 |
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр аваххувь хэмжээ
/төгрөгөөр/
| № | Тээврийн хэрэгслийн ангилал | Хувьхэмжээ | ||
| 1 | Суудлын | Такси | 30000 | |
| 2 | Бусад /2000 см 3 хүртэл/ | 20000 | ||
| 3 | 2001-3000 | 30000 | ||
| 4 | 3001 дээш | 40000 | ||
| 5 | Ачааны | 1 тн хүртэл | 40000 | |
| 6 | 1-2 тн | 45000 | ||
| 7 | 2-3 тн | 50000 | ||
| 8 | 3-5 тн | 55000 | ||
| 9 | 5-8 тн | 60000 | ||
| 10 | 8-10 тн | 65000 | ||
| 11 | 10 тн-с дээш | 70000 | ||
| 12 | Автобус | 15хүртэл | 40000 | |
| 13 | 15-аас дээш | 60000 | ||
| 14 | Цистерн | 50000 | ||
| 15 | Тусгай | 40000 | ||
| 16 | Чиргүүл | 30000 | ||
| 17 | Механизм | Тээвэр үйлчилгээний | 60000 | |
| 18 | Технологийн | 60000 | ||
| 19 | Багаоврын | 30000 | ||
| 20 | Мотоцикл,мопед | 2 дугуйт | 10000 | |
| 21 | 3 дугуйт | 10000 | ||
| НИЙТ ДҮН | ||||
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,
АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
| Д/д | Дүүргүүд | Байршил | Хугацаа | |
| 1 | ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар | Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд | 2014.03.20-05.31 | |
| 2 | БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд | 2014.03.20-05.31 |
|
| 3 | БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд | 2014.03.20-05.31 |
|
| 4 | СХД-ийн хяналтын їзлэг оношлогооны байр | СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ний хойд талд | 2014.03.20-05.31 |
|
| 5 | Хан-Уул дүүргийн татварын хэлтэс | ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр | 2014.03.20-05.31 |
|
| 6 | Баянгол дүүргийн татварын хэлтэс | БГД-ийн1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ | 2014.03.20-05.31 |
|
| 7 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд | 2014.03.20-05.31 |
|
| 8 | Сонгинохайрхандүүргийн татварын хэлтэс | СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийнбайранд | 2014.03.20-05.31 |
|
| 9 | Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамжЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" | 2014.03.20-05.31 |
|
| 10 | Сїхбаатар дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхгийн байранд | 2014.03.20-05.31 |
|
| 11 | цирк Зтя-ны хяналт бүртгэлийн газар | СБД-ийн циркийн баруун талд | 2014,03,24-2014.12.31 | |
| 12 | Налайх дүүргийн татварын хэлтэс | Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд | 2014.03.20-05.31 |
|
| 13 | Багануур дүүргийн татварын хэлтэс | Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн їйлчилгээний байранд | 2014.03.20-05.31 |
|
| 14 | Багахангай дүүргийн татварын хэлтэс | Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд | 2014.03.20-05.31 |
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ