Үхдэл эмгэн хагас жилийн турш зурагт "үзжээ"

Германы Франкфурт хотын захын Оберузель хэмээх жижигхэн хотхоны оршин суугч нэгэн тэтгэвэрийн эмгэн гэртээ телевиз үзэж суугаад өөд болжээ.

Хагас занданшсан 66 настай түүний цогцсыг хөршүүдийнх нь дуудлагаар ирсэн цагдаа нар олсон байна. “Daily Mail”-д бичснээр эмгэний шуудангийн хайрцаг дүүрээд бүр халихаа шахсаныг анзаарч, санаа зовсон хөршүүд нь дуудлага өгсөн нь тэр байжээ.

Эмгэний цогцосны дэргэд өнгөрсөн оны есдүгээр сарын телевизийн хөтөлбөр бүхий сэтгүүл хэвтэж байсан бөгөөд гэрэл, зурагт гээд бүх юм нь асаалттай байжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ