Их тэсрэлт ба их тааврууд

Шөнийн тэнгэрт гялалзах од эрхэс хүний санаанд энэ бүхэн хаанаас эхтэй тухай эргэцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Лавлах судалгаа шинжилгээний бүтээлээс харахад огторгуйн үүслийн онолын таамаглал болох "Их тэсрэлт"-ийн гэх онолын ойлголт гарч ирнэ. Энэ онолоор бол матери анх маш өндөр температуртайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрсэн. Үүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тийш тэлж аажмаар атом, бодис, гараг, од эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
Огторгуйн тэлэлт өргөжсөөр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, хэзээ нэгэн цагт өөрийн зах хязгаарт хүрч болох. Өөр нэгэн онол бол огторгуй, амьдрал, хүний үүсэл нь бүхнийг бүтээгч, эзэмдэгч хүний хүчин мөхөсдөх Бурханы бүтээл-ухаалаг туурвил гэх. Нэлээд итгэл үнэмшилтэй материалистууд энэ онолыг хүлээн зөвшөөрдөг, хүн төрөлхтний хагас нь үүнд итгэдэг болохоор бид хайхрахгүй байж боломгүй. Огторгуй материйн бүтээгдэхүүн бөгөөд хөгжил нь байгалийн бодит хуулинд захирагдана гэдгийг бодит оновчит талыг баримтлагчид ШУ-ч бус гэж үздэг. Математикийн томъёоны тусламжтайгаар илэрхийлж болох зүйлийг ШУ-ч гэдэг билээ. Их тэсрэлтийн онол баримтлагчдын огторгуйн үүслийн тухай дэвшүүлсэн таамаглал физик, математикийн аргаар илэрхийлэх боломжгүй. Их тэсрэлтийн суурь онолоор бол огторгуйн анхны байдал хязгааргүй жижиг, хязгааргүй нягт, хязгааргүй өндөр темпартуртай цэг гэдэг. Гэтэл энэ байдал математикийн тайллаас давсан илэрхийлэх аргагүй зүйл. Иймд огторгуйн анхны байдлын тухайд тодорхойлон хэлэх боломжгүй аливаа тооцоо худал болох учраас эрдэмтэд "феномена" буюу "гоц зүйл" хэмээжээ. Эрдэм шинжилгээний дагнасан бүтээл нийтлэлд тэдгээрийг туурвигчид "гоц зүйл"-ийн тухай ШУ-ний үүднээс авч үзэх боломжгүй зүйл гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ