Жин хасахад тустай таван ундаа

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан эмэгтэйчүүд жин хасах төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүлдэг. Бүсгүйчүүддээ хандаж зөвлөхөд дасгал хөдөлгөөнөөс гадна идэж ууж байгаа зүйлс нь ч хүртэл өөх хайлуулах, илчлэг багатай зүйлс байх ёстойг сануулая. Зөвхөн жин хасахад нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ач тустай таван төрлийн ундааг өөрөө бэлдэж уух боломжтой.
Хүчиллэг жимсний шүүс
Хүчиллэг жимснүүдийн цуглуулга болон хүнсний зарим ногоог хольж өөрийн гараар жинхэнэ тансаг ундааг бэлтэж болно. Хүчиллэг жимснүүд нь өөхийг эрчимтэй шатаадаг бөгөөд өөрт агуулсан витаминуудаараа таны алдагдсан эрч хүчийг нөхнө. Өглөөний цайг орлож хэрэглэж болох бөгөөд өтгөн байх тусмаа өл сайн дардаг. Жишээ нь киви, ногоон алим зэрэг жимсийг цагаан гаа болон луувантай хольж ууж болно.
Хүнсний ногооны шүүс
Тураахаас гадна жинхэнэ эрүүл ундаа болж чадна. Ургамлын шүүс болон тэр бүр шүүсийг нь хэрэглээд байдаггүй хүнсний ногоонд ч өөх шатаах элементүүд агуулагдаж байдаг. Буржгар байцаа, тоонолжин цэцгийн үндэс, цэцэгт байцаа буюу брокли зэрэг хүнсний ногооны шүүсүүд өөх шатаахдаа сайн байдаг бөгөөд ходоодны элдэв өвчнийг ч анагаадаг байна. Түүнчлэн цусан дахь сахарыг тэнцвэржүүлснээр таргалалтын эх үндэс болдог өвчнүүдийг эдгээдэг.
Ногоон цай
Гайхамшигт ногоон цайны ач тусыг тооцоод баршгүй. Турахыг хүсэгчид байнгын хэрэглээгээ болгох ёстой нэг зүйл бол ногоон цай гэдгийг алхам бүрт эмч нар зөвлөдөг. Хэдэн мянган жилийн өмнөөс л ашиг тустай нь батлагдсан ногоон цайг хоолны дэглэмтэй хавсарч уувал илүү үр дүнд хүрнэ. Өдөрт тогтмол нэг аягыг уухад ислэгийг бууруулдаг.
Аньс болон лийрийн шүүс
Бидний амьдралд хамгийн ойр байх эдгээр жимснүүд нь турахад басхүү нэлээд өндөр нөлөөтэй ажэээ. Эдгээр шүүсүүд нь уухад тааламжтай, зөөлөн амттай бөгөөд өдөрт нэг хоёр аягыг тогтмол ууж байхад жин нэмэхгүй байх сайн нөлөөтэй. Гэхдээ дэлгүүрийн болон үйлдвэрийн шүүснээс илүү гар аргаар хийсэн шүүснүүд нь илүү ач холбогдолтой байхын санахад илүүдэхгүй.
Хар кофе
Хар кофе тураах шидтэйг та мэдэх үү. Хүмүүс кофеноос аль болох татгалзахыг санал болгодог ч тунг нь тааруулж хэрэглэхэд хэд хэдэн төрлийн ашиг тустай байдгийн нэг нь жин барих гэнэ. Чихэргүй хар кофе нь чихрийн шижин болон антиоксидантыг бууруулахад чухал нөлөөтэйг эрдэмтэд нотолсон. Түүнчлэн калорийг ихээр шатаадаг нь турах гэж хичээж байгаа хүмүүст сайн сонголт болдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ