Хоёр Солонгос харилцан их буугаар буудав

Умард Солонгосын тал томоохон цөмийн туршилт хийхээр зарласаны дараа хоёр улсын усан хил дээр буудалцаан болсон тухай мэдээллийн агентлагууд уламжилж байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр бол өнөөдөр Хойд Солонгосын баруун эргээс буудсан алсын тусгалт их бууны сумнууд Өмнөд Солонгосын Пеннёндо арлын ойролцоо далайд унасны дараа Өмнөд Солонгосын тал хариу гал нээжээ.

Одоогоор хоёр Солонгосын усан хил дээрх нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Өмнөд Солонгосын талаас ойролцоох арлын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн туршид Хойд Солонгосын талаас дунд тусгалын пуужин тэнгисийн ус руу харвасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ