Д.Пүрэвсүрэн: СТА болно гэж төсөөлж ч байсангүй

-Таньд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Сэтгэл маш өндөр байна. Сайхан кинонд тоглож, Бас СТА цол авсандаа үнэхээр баяртай байна.

-Бусад киноноос юугаараа онцлог вэ?

-Бодит амьдралыг харуулахыг зорьсон, өмнө нь тоглож байсан дүрүүдээс илүү дотоод сэтгэлийг харуулсан, дотоод сэтгэлээ гаргаж тоглохыг шаардсан дүр байсан. Найруулагч, портнерууддаа баярлалаа.

-Хэцүү байсан уу?

 -Жаахан хэцүү байсан. Гэхдээ найруулагч, хамт тоглосон жүжигчидтэйгээ маш сайн ойлголцож байсны хүчинд амжилттай тоглож чадлаа.

-Яагаад энэ кинонд тоглохоор болов?

-Надад зохиол нь таалагдсан. Жүжигчин хүн зохиолоо уншиж байж л тоглох эсэхээ шийддэг шүү дээ.

-Ларьдма гэдэг бүсгүйн дүрд тоглосон. Дүрийнхээ талаар яриач?

-Нийгэмд тулгамдаад байгаа эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нэгэн бүсгүйн тухай дүр л дээ. Тодорхой ярьмааргүй байна. Та бүхэн үзэж сонирхоод яаж тоглосон, ямар кино болсныг нь шүүн тунгаах биз ээ.

-Өнөөдөр СТА тэмдгээр шагнуулна гэж мэдсэн үү?

-Мэдээгүй. Энэ маш том сюрприз байлаа. Ёстой санаанд ч ороогүй байсан шүү.

-Киноны хамгийн хэцүү хэсэг нь аль хэсэг байсан бэ?

-Төмөр замын буудал дээр ноль дотор байдаг хэсэг хамгийн хэцүү байсан.

 -Таньд уран бүтээлийн амжилт хүсье.

 

 Б.Навчаа: Бид бүтээл хийхийг зорьсон

 -Өнөөдөр киноны нээлтээ хийж байгаад баяр хүргэе?

-Баярлалаа.

Эхний уран бүтээлээ эмэгтэй хүнд тулгамдаад байгаа эмзэг асуудлыг хөндөж хийлээ. Цаашид ямар чиглэлийн уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байна?

-Ер нь кинонд жанр гэж байхгүй. Яг тийм юм хийнэ гэж төлөвлөхгүй. Ямар ч жанр байсан сайн л бүтээл хийхийн төлөө ажиллана. Зарим Монгол кинонууд унаад байна. Яагаад гэхээр шаардлага хангахгүй байна шүү дээ. Тийм болохоор бүтээл болгох хэрэгтэй юм. Манай баг хамт олон бүтээл хийхийн төлөө л зорьсон.

-Дүрийнхээ талаар ярихгүй юу?

Нэлээн нюанстай дүр. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн хурц бүсгүйн дүр байгаа.

-Д.Пүрэвсүрэнг яагаад сонгох болов?

-Пүрэвсүрэн бол чадварлаг жүжигчин. Чадварлаг гэдгийг нь мэдэж байгаа болохоор сонгосон. Энэ кинонд өөр хүн тоглуулах гэхээр арай л тохиромжгүй , Пүрэвсүрэнд  л зориулсан дүр байсан.

-Таньд уран бүтээлийн амжилт хүсье.

 

 Б.Бурам

 

 

 

 

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ