Реппэр А.Дөлгөөн: Солонгосын иргэншилтэй гээд би Монгол хүн биш болчихгүй

Цоглог хэмнэлтэй, эрч хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа залуу реппэр А.Дөлгөөн шинэ дуугаа бичүүлэхээр продюссертэйгээ хамт БНСУ-ыг зориод байгаа.
Мэргэжлийн болон мэргэжлийн бус чөлөөт уран бүтээлчдэд нэр хүндээ дээшлүүлж, урлагийн тайзнаа “өсөх” боломж олгодог “Universe best songs” наадамд оролцсон тэрбээр өөрийгөө ямар дуучин болохоо тун ч чадамгай тодорхойлсон билээ.
Хүүхэд насаа Солонгос улсад үдсэн А.Дөлгөөн өдгөө тус улсын иргэншилтэй нэгэн бөгөөд Монгол хүн гэдгээрээ хаана ч бахархаж явдгаа нуугаагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ