Бидэнд захидал ирлээ: Хайргүй юм болов уу

Сайн байцгаана уу монголжингоо нар минь. Би өөрт тулгамдаад байгаа нэг асуултыг та бүхнээс асуух гэсэн юмаа. Би бүүр 10 жилийн өмнөөс таалагддаг байсан залуутайгаа жил гарангийн өмнө тааралдаж дахиад танилцсан юмаа.

Тэр үед би нөхрөөсөө салчихсан дахиж амьдрал зохиох талаар бодолгүй байсан ч түүнтэй учраад бараг ухаангүй болтлоо дурлал хайрыг мэдэрсэн.

Ер нь тэгж их хайраар бялхаж үзээгүй,хуучин нөхөр маань л надад хайртай бас халамжтай болохоор нь л амьдардаг байсан ч сүүлдээ тэгж хэн хэнийгээ хуурч байхаар зам замаа хөөсөн нь дээр гэж боддог байсан ч охиноо бодоод салдаггүй байсан юм.

Гэхдээ хардалт сэрдэлт нь ядрааж, архи уух нь ихсээд ирэхээр угаас хайргүй болохоор улам л хөндий болсон байсан дээр нь олон хоног архи уусных нь төлөө уурлаад алгадуулсан. Угаас надад гар хүрч үзээгүй хүн гэнэт тийм авир гаргасан нь шууд салах түлхэц болсондоо.

Амьдрах хугацаандаа гэрлэх санал тавиж бөгж зүүж өгсөн ч би гэрлэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй. Харин одоо би өөрөө гэрлэх хүсэлтэй байв ч надтай гэрлэхгүй яваад байдаг хүнтэй учирлаа.

Уулзаад удаагүй бараг л сар л болсон байхдаа, тэр хэзээ 2уулаа хамгаалалт хэрэглэхээ болих юм бэ гээд нэг ойртсон ч би уг нь маргааш нь 72 цагийн эм уусан. Тэрнээс хойш уг нь байнга хамгаалалт хэрэглэж байсан ч би сарын дараа жирэмсэн гэдгээ мэдсэн.

Би бүүр яаж ч байсан аборт гэдэг зүйлийг аллага гэж үздэг болохоор хамгаалалтыг байнга хэрэглэсэн боловч жирэмсэн болчихсон. Аргагүйн эрхэнд аборт хийлгэхээс өөр аргагүй болчихсондоо харамсаад өөрийн эрхгүй уйлсан, тэгтэл манай хүн энэ хүүхэд бол жинхэнэ хайраас төрж байгаа хүүхэд шүү дээ би чамдаа маш их хайртай би урд нь хэзээ ч чамайг хайрлаж байгаа шиг хүн хайрлаж үзээгүй би чамайгаа бүх насаараа хүлээсэн гээд бид хоёр хүүхдээ гаргахаар шийдсэн.

Ингээд гэрлэлтийн талаар яригдаж эхэлсэн чинь харин эхнэртэйгээ салаад 3 жил болсон ч баталгаагаа салгуулаагүй гэдэг нь илэрлээ. Би нээх яаруулаагүй болохоор охиноо төрөхөөс өмнө батлуулъя гэж ярилцсан юм. Учир нь эхнэр нь баталгаагаа салгуулахгүй оронднь тэгвэл байр авч өг гээд байсан юм л даа.

Бид хоёрт тийм мөнгө хаанаасаа байхавдээ гээд манай хүн учирлаад байсан боловч өгөхгүй гэж гүрийж гүрийж бүүр манай хүүхэд төрөөд 4 сар хүрчихсэн хойно гэрчилгээ, өөрийнхөө үнэмлэхний хуулбар, охиныхоо гэрчилгээний хуулбарыг өгсөн. Тэгсэн одоо манай хүн тэр материалыг аваад шүүгээндээ хийчихээд дахиж энэ талаар ярихаа ч байсан.

Би ямар өөрөө хүүе хаая гээд байлтай биш гээд чимээгүй байсан ч дотроос л нэг ийм асуулт гарч ирээд тэсэхгүй хэлчихсэн. Хуучин эхнэр нь салаад өөр хүнтэй амьдардаг болчихсон байснаа салчихлаа гээд утасдаад, мессеж бичээд үнэн хэцүү, сүүлдээ охиноо манайд өгч нэг үзээл авч зугатаал бөөн юм болов.

Ингэж тэгэх тоолонд нь би чинь бас хүн л юм болохоор тэвчээр алдагдаад угаасаа та хоёр салж хагацаж чадахгүй юм бол үхсэнээ хийж хүний амьдрал үрээд байгаа юм бэ гээд би хэлчихсэн. Мэдээж би юу гэж эргэж нийлэх юм бэ, чамдаа л хайртай чамаасаа салж чадахгүй гэж байгаа хирнээ баталгааны талаар бүүр огт ярихгүй юм.

Надад сүүлдээ хүүхдээ томрохоор надаас салах гээд хүлээгээд байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон. Би өөрөө хайргүй болохоор ингэж тэгэсгээл яваад байдаг байсан болохоор яг над шиг зан гаргаад байгаа юм болов уу гэж бодогдоод байх юм.

Би яах вэ? Шууд ярилцах жоохон хэцүү юмаа гэхдээ бас ингээд хэн ч биш байгаад байх ч хүсэл алга.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ