Фото модель Д.Ариунцэцэг: Би мисс болоогүй, ард түмэн тэгж өргөмжилсөн

Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрласан фото модель Д.Ариунцэцэг хэсэг хугацаанд Сингапурт амьдарч байгаад ирсэн.
“Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн “Ард түмний мисс” гэх эрхэм алдрыг үзэгч түмнээсээ хүртсэн эгэл даруухан энэ бүсгүй олны нүдэнд төдийлөн өртөх дургүй.
Эх орондоо ирснээсээ хойш томоохон арга хэмжээнд оролцож, реклам сурталчилгааны зураг авахуулаас бусад үед тун ч нууцлаг байдаг тэрбээр сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцон мисс, загвар өмсөгч найзуудыгаа “уруу татаж” яваа.
Топ модель Д.Пүрэвсүрэнд чичлүүлэн байж Ц.Мянганбаяртай эхлүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй мисс Д.Ариунцэцэг насны зөрүүтэй сонголт нь эд хөрөнгө бус чин сэтгэлийн хайр дээр тогтсон гэдгийг цаг ямагт баталсаар ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ