Тусгай албаныхан бусдын видео чат тагнасаар байгаад ичимдэг эрхтэн харах донтой болжээ
Тусгай албаныхан ямар ч зөвшөөрөлгүйгээр өөрийн төдийгүй гадаад орнуудын ард иргэдийн захидал, шуудан, чат зэргийг шалгаж, хянаж байсан талаар та мэдээж сонссон. Сонирхуулахад, видео чатын 10%нь нууц эрхтний зураг байдаг гэнэ. Энэ талаар "Optic Nerve" мөрдөх программын тайланд өгүүлжээ. Түүнийг Их Британий "GCHQ" хэмээх тагнуулын алба холбоотон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албатай хамтран явуулсан юм байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд "Yahoo"-гийн видео чат, текстийг замаас нь барьж авсан ажээ. Гэтэл тэдгээрийн 7-10 % нь сексийн агуулгатай байлаа. Санаанд оромгүй олон хүн өөрийн бие, эрхтнээ бусдад үзүүлэхэд видео чат ашигладаг юм байна.
Тагнуулын алба зөвхөн 2008 оны эхний 3 сард 1,8 сая хэрэглэгчийн видео чатыг тагнасан ажээ. Ийм юм харсаар сүүлдээ тусгайгийнхан өөрсдөө нууц эрхтэн харах донтой болсон бололтой. www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ