Г.Бадамрагчаагийн хэргийг Улсын дээд шүүх рүү шилжүүллээ

Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас түүний хэргийг харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлсэн байна.
Түүнийг “Цагдаагийн тангараг” кино хийсэнтэй нь холбоотой ийнхүү шалгаж байсан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ