Дугаар нууцалсан залилагчдаас сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед хэрэгтэнүүдийн мөнгө олох арга нарийсч иргэдийн хуурч мэхлэн утас, интернэт ашиглан иргэдийн данстай харьцах болсоныг анхааруулж байна. Та интернэт банкны үйлчилгээ ашигладаг бол өөрийн онлайн дансыг гадны халдлагад өртөхөөс сэрэмжлэх хэрэгтэй.
Хэрэв таны утсанд дугаараа нууцалсан этгээд залгаж таны ашиглаж буй үүрэн телефоны оператор (Мобиком, Юнител, Жи-мобайл, Скайтел) байгууллагаас ярьж байна гэх мэтээр, таны регистрийн дугаар дутуу бүртгэгдсэн байна зэргээр таны хувийн мэдээлэл (РД, Төрсөн он сар өдөр, и-мэйл, гэрийн хаяг) авах гэсэн дуудлагад болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.
Мөн таны и-мэйл хаяг нээхэд бүртгүүлсэн утсанд нууц үг солиход шаарддаг баталгаажуулах код бүхий мессэж ирэх зэрэг сэжигтэй үйлдэл гарвал та өөрийн харилцдаг банкны оператортой холбогдож онлайн дансны нууц үг өөрчлөх хүсэлт явуулсан эсэх мэдээллүүдийг тодруулж гэмт этгээдэд онлайн дансаа алдахаас сэргийлнэ үү. Хэрвээ танд ийм үйлдэл илэрсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ